Байгууллагууд дижитал өөрчлөлт рүү шилжиж эхэллээ
Өнөөдөр дижитал өөрчлөлт нь биднээс дэндүү хол юм шиг сонсогдож магадгүй ч бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн чухал өөрчлөлт болоод байна. Энэ нь бизнесийн бүхий л салбарт нөлөөлөхөөс гадна тэдгээрийн философи, загвар, дотоод системийг бүтцээр нь өөрчлөх томоохон давлагааг бий болгожээ. Үүнийг ганц үгээр тодорхойлох боломжгүй ч бид нэг зүйл дээр санал нэгтэй байна. Энэ зүйл нь түрүүлж л дижитал өөрчлөлт рүү хувьсахгүй бол хамгийн ард хоцрох юм.
Иймээс бид бид танд дижитал өөрчлөлт гэж юу болох, яагаад байгууллагууд үүнийг дэмжиж, хувьсаад байгаа талаар товчхон мэдээлэл хүргэхийг хүслээ. Тэгвэл дижитал өөрчлөлт гэж яг юу вэ?
Хамгийн энгийнээр дижитал өөрчлөлт гэдэг нь хийсвэр функционал технологид тулгуурлан ажилчид болон хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөд зохицон, нөлөөлж буй технологийн хөгжил юм. Зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг ойлгож, бизнесээ хэрхэн яаж дижитал өөрчлөлт рүү хувиргахыг эрэлхийлэн төвлөрч байна. Эцэст нь тэд зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгааг илүү сайн ойлгохын тулд инженерчлэл болон ажилчдын боловсролд хөрөнгө оруулалт хийх нь зөв гэдгийг анзаарчээ. Учир нь энэ нь зөв сувгаар хэрэглэгчидтэй илүү ойр байх боломжийг олгож байгаа юм. Дижитал өөрчлөлт гэдэг нь цор ганц технологи төдий ойлголт биш юм. Энэ бол технологийг хүчирхэгжүүлэгч хүч юм. Бүх зүйл хүн түүний оюун ухаан дээр тогтох хэдий ч дижитал өөрчлөлт нь бизнесийн байгууллагууд хэрэглэгчтэйгээ илүү ойр байх гүүр болж өгдгөөрөө энэ зуунд онцгойроод байгаа юм.
ХОЛБООТОЙ: 2020 он гэхэд байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дижитал өөрчлөлтийг байгууллагууд хэрхэн ашиглаж байна вэ?
Сошиал сувгууд, дижитал сувгууд, гар утас гээд бүхий л дижитал техник технологиуд нь бидний таамаглаж байснаас хэд дахин илүү амжилтыг бизнесийн байгууллагууд авчирсан байдаг. Дижитал өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлсэн байгууллагуудын туршлагаас харахад хамгийн эхэнд 3 том өөрчлөлтийг хийсэн байдаг. Үүнд:
- Тодорхой, хүрч болохуйц, бодит алсын харааг тодорхойлох.
- Хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтийг олж мэдэх.
- Дижитал өөрчлөлтийг бүрэн дүүрэн ашиглаж чадах баг хамт олныг бүрдүүлэх.
Эдгээр байгууллагууд эхний ээлжинд хэрэглэгчдээ маш сайн судалж, ойлгосны дараагаар ажилтнуудаа бэлдэж, сургаж, хөгжүүлсэн байдаг.
Эцэст нь дижитал өөрчлөлт бол таны, хэрэглэгчдийн шийдвэр гаргалтын үе шатанд нөлөөлж, илүү их амжилт авчрах боломжийг олгох төдийгүй хөрөнгө оруулалт, шинэ техник технологийг шаардах болно.
Хэрвээ та байгууллагаа дижитал болгохоор нэгэнт зорьсон бол…
ХОЛБООТОЙ: “Та дижитал өөрчлөлтөд бэлэн үү?” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав
Та манай үндсэн сургалт, үйлчилгээ болох MICROSOFT 365-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх танилцуулгыг татан аваарай.