Удирдлагуудын заавал мэдэж байх ёстой 5 зүйл
Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж буй энэ зуунд удирдах арга барилд ч мөн адил өөрчлөлт орж байна. Удирдлагууд ажилчдынхаа ажлын чадварыг сайжруулахын тулд заавал мэдэж байх ёстой хэд хэдэн зүйл бий болжээ.
1. Өөрчлөлт, шинэчлэлт хүлээж авах чадвартай байх
Шилдэг удирдлага бүх зүйл хурдацтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч, ажилчдаа болон өөрийгөө бүхий л боломжит нөөц бололцоогоор ханган , суралцаж бусдаас түрүүлж алхах чадвартай, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа сошиал медиа, дижитал ертөнц хөгжиж буй энэ эрин зуунд бүх бизнес уламжлалт арга барилаасаа шилжин шинэчлэгдэж байна. Хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байна. Тиймээс энэ техник технологийн хөгжлийн өөрчлөлтийг анхаарч, зөв ашиглаж сурах хэрэгтэй.
2. Ажилчдынхаа сурах хөгжих боломжийг нээж өгдөг
Бүх цаг үеийн шилдэг удирдагчдийн баримталдаг байсан нэг чанар бол ажилчдынхаа сурах, хөгжихөд хөрөнгө мөнгө зарцуулахаас хэзээ ч татгалздаггүй байсан явдал юм. Үүнд мөн л өөрчлөлт нөлөөлнө. Байгууллагын ажилчдын мэдлэг, чадвар хоцрогдож, хүн бүрийн мэддэг чаддаг зүйл болоод ирэх үед байгууллагын үнэ цэнэ унаж, байгууллагын үйл ажиллагаа ч мөн адил хоцрогдоод ирдэг. Ийм байдлыг л бий болгохгүйн тулд тууштай, чин сэтгэлээсээ ажилладаг ажилчдаа зэврээлгүй, байнга сурч, хөгжих боломжийг нь олгож байгаарай
3. Бодитой харж,үнэлдэг байх
Ажилчдын шударга байдал, хийсэн ажил, тулгарсан асуудлуудыг бодитоор харж үнэлэн дүгнэж чаддаг удирдагчдыг ажилчид маш өндөр үнэлдэг байна. Маш олон удирдлага буугаар гал ноцож, завиар хад чулууг дайрч, тоглоомын дүрмийг өөрчлөхөд бэлэн байдаг. Гэвч аливаа өөрчлөлт байгууллагын ажилчдад хүндрэл, асуудал, стрессийг бий болгодог. Өөрчлөлт бүр байгууллагад хэсэг хугацааны эмх замбараагүй байдлыг авч ирдэг. Мөн ажлын ихэнх хувийг хийдэг хэдий ч түүнийгээ илэрхийлж байнга ярьдаггүй хүн байхад бага ажил хийдэг ч түүнийгээ сайн ярьдаг хүмүүсийг илүү үнэлэх тохиолдол гардаг. Жинхэнэ удирдагч хүн үүнийг бодитой харж, үнэлэж чадвал ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжинд эерэг нөлөөтэй. Тиймээс хэрвээ та агуу удирдлага байхыг хүсэж байвал аливаа зүйлсийн эрсдэл, үүсэх үр дүнг бодитоор харж, ажилчдынхаа тав тухыг байнга бодож байгаарай.
4. Стрессийг удирдах
Та болон танай баг хамт олон сэтгэлийн дарамтад орсон бол энэ нь ажлын бүтээмжийг бууруулах, ажилчдын хоорондын харилцаанд асуудал үүсгэх зэрэг олон муу үр дагавруудыг бий болгодог. Сэтгэлийн дарамт гэдэг хөнгөн, хайнга хандах зүйл огт биш гэдгийг та байнга бодож байх хэрэгтэй. Сэтгэлийн дарамт нь ажилчдын тань эрүүл мэнд, инноваци, өөрчлөлт шинэчлэлийг хүлээж авах чадвар, ажилдаа сэтгэл хангалуун байдаг байдал зэрэгт нь шууд нөлөөлдөг. Шилдэг удирдлага зөвхөн өөрийн асуудлыг шийдэх бус ажилчиддаа цаг гарган тэдний сэтгэлийн дарамтыг үгүй хийх хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр ч бүү хэл байгууллагын сэтгэл зүйчтэй байх ч буруудахгүй юмаа. Ажилчин бүрд тохирох нэг арга байх боломжгүй ч тэдэнтэй ярилцаж, харилцан ойлголцох боломж бол бий шүү.
5. Тодорхой, ойлгомжтой харилцаатай байх
Хийх ажлаа ойлгоогүй баг бол юуг ч эргүүлж чадахаар байдаг. Ажилчид ихэвчлэн удирдлагын ойлгомжгүй шаардлага, ойлгомжгүй даалгавраас үүдэн дарамтад ордог. Энэхүү дарамт нь ажилдаа дургүй болох, удирдлагаа үзэн ядах, ажлаа буруу хийх нөхцөлийг авчирдаг. Удирдлага харилцааны хувьд, шинэ санаагаа тайлбарлаж, ойлгуулахын хувьд, байгууллагын шинэ мэдээ мэдээллийг хүргэх, ажилчдаас юу хүсэж буйгаа маш ойлгомжтой, тодорхой хэлж ойлгуулж байх ёстой. Мөн таны баг тантай байнга эргэх холбоотой ажилладаг, танаас айж эмээлгүй ярилцдаг байх ёстой.
ХОЛБООТОЙ: Байгууллагууд дижитал өөрчлөлт рүү шилжиж эхэллээ
Та манай үндсэн сургалт, үйлчилгээ болох MICROSOFT 365-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх танилцуулгыг татан аваарай.