ETTCETTC
  • Сургалт
    • Үндсэн сургалтууд
    • 2019 оны сургалтын төлөвлөгөө
    • Суралцагчийн бүртгэл
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
    • Цахим сэтгүүл
      • Цахим сэтгүүл №001
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Сургалт
    • Үндсэн сургалтууд
    • 2019 оны сургалтын төлөвлөгөө
    • Суралцагчийн бүртгэл
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
    • Цахим сэтгүүл
      • Цахим сэтгүүл №001
  • Бидний тухай
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Мэдээ
  • Байгууллагууд дижитал өөрчлөлт рүү шилжиж эхэллээ

Байгууллагууд дижитал өөрчлөлт рүү шилжиж эхэллээ

  • Posted by Багш
  • Categories Мэдээ
  • Date 2017/08/22
Дижитал өөрчлөлт

Өнөөдөр дижитал өөрчлөлт нь биднээс дэндүү хол юм шиг сонсогдож магадгүй ч бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн чухал өөрчлөлт болоод байна. Энэ нь бизнесийн бүхий л салбарт нөлөөлөхөөс гадна тэдгээрийн философи, загвар, дотоод системийг бүтцээр нь өөрчлөх томоохон давлагааг бий болгожээ. Үүнийг ганц үгээр тодорхойлох боломжгүй ч  бид нэг зүйл дээр санал нэгтэй байна. Энэ зүйл нь түрүүлж л дижитал өөрчлөлт рүү хувьсахгүй бол хамгийн ард хоцрох юм.

Иймээс бид бид танд дижитал өөрчлөлт гэж юу болох, яагаад байгууллагууд үүнийг дэмжиж, хувьсаад байгаа талаар товчхон мэдээлэл хүргэхийг хүслээ. Тэгвэл дижитал өөрчлөлт гэж яг юу вэ?

Хамгийн энгийнээр дижитал өөрчлөлт гэдэг нь хийсвэр функционал технологид тулгуурлан ажилчид болон хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтөд зохицон, нөлөөлж буй технологийн хөгжил юм. Зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн зан төлөвт хэрхэн нөлөөлж буйг ойлгож, бизнесээ хэрхэн яаж дижитал өөрчлөлт рүү хувиргахыг эрэлхийлэн төвлөрч байна. Эцэст нь тэд зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгааг илүү сайн ойлгохын тулд инженерчлэл болон ажилчдын боловсролд хөрөнгө оруулалт хийх нь зөв гэдгийг анзаарчээ. Учир нь энэ нь зөв сувгаар хэрэглэгчидтэй илүү ойр байх боломжийг олгож байгаа юм. Дижитал өөрчлөлт гэдэг нь цор ганц технологи төдий ойлголт биш юм. Энэ бол технологийг хүчирхэгжүүлэгч хүч юм. Бүх зүйл хүн түүний оюун ухаан дээр тогтох хэдий ч дижитал өөрчлөлт нь бизнесийн байгууллагууд хэрэглэгчтэйгээ илүү ойр байх гүүр болж өгдгөөрөө энэ зуунд онцгойроод байгаа юм.

ХОЛБООТОЙ:  2020 он гэхэд байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Дижитал өөрчлөлтийг байгууллагууд хэрхэн ашиглаж байна вэ?

Сошиал сувгууд, дижитал сувгууд, гар утас гээд бүхий л дижитал техник технологиуд нь бидний таамаглаж байснаас хэд дахин илүү амжилтыг бизнесийн байгууллагууд авчирсан байдаг. Дижитал өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлсэн байгууллагуудын туршлагаас харахад хамгийн эхэнд 3 том өөрчлөлтийг хийсэн байдаг. Үүнд:

  1. Тодорхой, хүрч болохуйц, бодит алсын харааг тодорхойлох.
  2. Хэрэглэгчдийн зан төлөвийн өөрчлөлтийг олж мэдэх.
  3. Дижитал өөрчлөлтийг бүрэн дүүрэн ашиглаж чадах баг хамт олныг бүрдүүлэх.

Эдгээр байгууллагууд эхний ээлжинд хэрэглэгчдээ маш сайн судалж, ойлгосны дараагаар ажилтнуудаа бэлдэж, сургаж, хөгжүүлсэн байдаг.

Эцэст нь дижитал өөрчлөлт бол таны, хэрэглэгчдийн шийдвэр гаргалтын үе шатанд нөлөөлж, илүү их амжилт авчрах боломжийг олгох төдийгүй хөрөнгө оруулалт, шинэ техник технологийг шаардах болно.

Хэрвээ та байгууллагаа дижитал болгохоор нэгэнт зорьсон бол…

ХОЛБООТОЙ: “Та дижитал өөрчлөлтөд бэлэн үү?” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

Та манай үндсэн сургалт, үйлчилгээ болох MICROSOFT 365-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх танилцуулгыг татан аваарай.

  • Share:
Багш

Previous post

2020 он гэхэд байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх вэ?
2017/08/22

Next post

БИЗНЕСИЙН АМЖИЛТАД “ОФФИС 365”-н ҮҮРЭГ
2017/12/07

You may also like

  • Яагаад МТ Засаглал чухал вэ?
    12 December, 2018
    https://youtu.be/jYl-r163hko
  • TD Prasad: Deliver enterprise value by leveraging COBIT Implementation program to strengthen and align your Information & Technology related processes & practices.
    10 December, 2018

    I have come to Mongolia to provide training on COBIT5 Foundation and Implementation. I do trainings, coaching and consulting in COBIT5 Foundation, Implementation and Assessment, and on other frameworks and methodologies relevant to COBIT5, including Project Management, Enterprise Architecture, Service …

  • TD Prasad: МТ Засаглалыг хэрэгжүүлэхийн тулд байгууллага түвшин бүртээ нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.
    10 December, 2018

    Би энэ удаа Монголд COBIT5 үнэлгээ, хэрэгжүүлэлтийн мэдлэг олгох сургалтыг Эмпасофт Академитай хамтран заахаар ирсэн.  Дэлхийн олон орны банк санхүүгийн байгууллагад COBIT5  суурь мэдлэг олгох, хэрэгжүүлэх, үнэлгээ өгөх, мөн дээр нь Төслийн менежмент, Байгууллагын бүтэц, Үйлчилгээний менежмент, Софтвер Инженеринг зэрэг …

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.