IT инженер хүн эзэмших хэрэгтэй 6 ур чадвар
IT инженерүүд заавал эзэмших хэрэгцээ, шаардлагатай техник технологийн, мэргэжлийн ур чадварууд бий. Их дээд сургуульд сурч энэхүү мэргэжлийг эзэмшихээс гадна ажлын байранд олон зүйлийг байнга сурч мэдэж, хөгжиж байдаг.
Өнөөдрийн нийтлэлээрээ мэргэжилтнийх нь хувьд төдийгүй карьерын хувьд томоохон өөрчлөлтийг авчрах тодорхой ур чадваруудын талаар зөвлөж байна.
1. Логик сэтгэлгээгээ хөгжүүлэх
Сэтгэн бодох үйл ажиллагааны тодорхой нэг загвар, арга барил, хандлагыг сэтгэлгээ гэнэ. Хүний сэтгэлгээний хэв шинжүүдийг үндсэнд нь логик ба бүтээлч гэж хоёр ангилж болно. Бүтээлч сэтгэлгээ хайрцагнаас гадуур шинийг сэтгэх, аливааг өөрчлөлт, шинэчлэлтэйгээр харахад тусалдаг бол логик сэтгэлгээ аливаа зүйлсийн учир холбоос, дэс дараалал, зүй тогтлыг олж харахад тусалдаг тул аль аль сэтгэлгээ нь бидний амьдралд чухал үүрэгтэй.
IT инженер хүн логик рациональ сэтгэлгээ буюу мэдэгдэж буй баримт, өгөгдлүүдийг дэс дараалалд оруулан эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах, аливаад нухацтай хандаж, нягтлан шалгах, эргэлзэх замаар алдаа дутагдлыг илрүүлэх, эргэцүүлж бодон дүгнэлт гаргах чадварыг заавал эзэмших, хөгжүүлэх хэрэгтэй байдаг.
2. Мэргэжлийнхээ уг үндэс, зорилгыг тодорхой мэддэг байх
Хэн бүрийн заавал эзэмших ёстой чадвар бол хийж байгаа зүйлийнхээ агуулга, цаад мөн чанарыг ойлгож, хүрэх гэж буй зүйл буюу зорилго, алсын хараагаа тодорхойлж ажиллах байдаг. Эдгээр зүйлсээ тодорхойлж чадаагүй байгаа хүн юу хийхээ мэдэхгүй, дайралдсанаа авч хийсээр ажил нь дарамт болон хувирдаг. Эцэст нь стрессдэж, ажлын чанар мууддаг, улмаар ажлын байрны шаталтанд ордог.
Монголд IT инженерийн мэргэжил, тэд юу хийдэг ажил үүргийн талаарх ойлголт дутмаг, зөрүүтэй байдаг тул удирдах албан тушаалтан болон ажилтан хоёрын дунд үл ойлголцол үүсэх нь түгээмэл. Тиймээс энэхүү чадварыг сайтар эзэмшиж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг тун сайн ойлгож сураарай.
2. Өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах чадвараа хөгжүүлэх
Энэ нь мэргэжлийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Их, дээд сургуульд байхдаа хэл яриа, илтгэх ур чадварын хичээлүүд бага үздэг, харилцаа үүсгэх дадлага бага хийдэг зэргээс шалтгаалан бусдад өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, өөрийнхөө юу хийж байгааг, яаж хийж байгаагаа энгийн үгээр чөлөөтэй ойлгуулах чадвар мэдээллийн технологийн инеженерүүдэд сул байх нь олон.
Мөн мэргэжлийн үг хэллэгийг байнга хэрэглэснээс болоод мөн мэдээллийн технологийн талаарх үгсийн монгол орчуулга дутмаг байдгаас энгийн хүнд мэргэжлээ ойлгуулахад хүндрэл учирдаг. Гэхдээ л та өөрийгөө ойлгуулах чадварыг сайн эзэмшиж ажил, амьдрал дээрх үл ойлголцлоо багасгаарай.
Ялангуяа удирдлагадаа төлөвлөж буй ажил, хүрэх үр дүн, учирч болох эрсдэл, хийж гүйцэтгэхэд шаардлагатай төсөв, сургалтын хэрэгцээ зэргийг зөв тодорхой танилцуулан шийдвэр гаргуулах, дэмжлэгийг нь авахад хэрэг болно.
Улмаар мэдээллийн технологийн төслүүд хэрэгжүүлэхэд багаар ажиллах шаардлагатай болох бөгөөд багийн гишүүдэд төслийнхөө зорилго, зорилтууд, хийгдэх ажлууд, багийн гишүүд үүрэг хариуцлага, явц, шийдвэрлэх асуудлууд зэрэгтэй холбоотой харилцаанд энэ ур чадварын хэрэг гарна.
3. Шинийг эрэлхийлэгч байх
Мэдээллийн технологитой уралдсан энэ зуун бидэнд асар их боломжийг олгохын зэрэгцээ асар их эрсдэлийг авчирж байна. Бидний мэдлэг хэзээ ч ханадаггүй, хүн хүсвэл хэзээ ч сурч дуусдаггүй. Тэр дундаа мэдээллийн технологийн мэргэжлийг эзэмшсэн та хэзээ ч хойш сууж, мэдээллээс хоцрох эрхгүй. Тэр үеэс эхлэн та ажил дээрээ ч, амьдрал дээрээ ч хэд хэдэн алхам хэн нэгний ард явах болно. Тэгэхээр шинийг эрэлхийл, хэн, хаана, юу хийж байгааг сайн судал, турш энэ бүгд танд үргэлж шинэ мэдрэмж өгч, шинэ зүйлсийг заах болно.
4. Суралцах арга барил
Суралцах арга барилыг сайн эзэмшиж чадсан хүн бусдаас илүү хурдан, хялбар аливаа зүйлийг сурч чаддаг. Энэ чадвар IT инженер хүнд заавал байх хэрэгтэй. Хүн хүсвэл ажлаа хийж байхдаа ч, амарч байхдаа ч маш их боловсролыг эзэмшиж байдаг.
Өөртөө сурах зав гарахыг хүлээнэ гэдэг хамгийн буруу шүү. Тэгэхээр хаанаас ч, яаж ч сурах боломжийг олгож байгаа интернет, онлайн сургалт, мэдээллийн технологийн хөгжилд талархаад илүү ихийг илүү хурдан суралцах арга барилыг эзэмшээрэй.
ХОЛБООТОЙ: Онлайнаар суралцах болон сургалтанд хамрагдахын ялгаа
5. Англи хэл
Хэлтэй бол хөлтэй. Зөвхөн IT инженер гэлтгүй хүн бүрийн хувьд гадаад хэлгүй байна гэдэг асар их боломжийн хаалт болдог. Олон хэл мэддэг байхын хэрээр таны боломж улам л их хувилбартай болно. Гэхдээ бид энэ даяаршлагдаж буй дэлхий дээр дор хаяж англи хэлийг өндөр түвшинд эзэмших шаардлагатай.
Мэдээллийн технологийн мэдээлэл, нийтлэл, илтгэл, подкаст нэвтрүүлэг, вэбинар, онлайн сургалт, гарын авлага, цахим ном, хэлэлцүүлэг форумууд гээд сурч хөгжихөд хэрэгтэй бүхий л мэдээллүүдийг англи хэл дээр авах боломжтой.
Танд амжилт хүсье!
Энэхүү IT хүмүүст зориулсан техникийн англи хэлээр заасан нийт 21 төрлийн багц хичээлтэй бөгөөд хичээл бүр нь дотроо сонсох, унших, бичих чадварыг сайжруулсан төрлүүдтэй учир тэнхимийн сургалтыг бодвол илүү сонирхолтой.
Хэрвээ та сургалтын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.