• Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих
ETTCETTC
  • Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Blog
  • Мэдээ
  • Empasoft co.ltd нь Red hat-ын албан ёсны эрхтэй дараах сургалтуудаа танилцуулж байна

Empasoft co.ltd нь Red hat-ын албан ёсны эрхтэй дараах сургалтуудаа танилцуулж байна

  • Posted by Багш
  • Categories Мэдээ
  • Date 2017/12/27
Red hat-ын тухай

“Манай сургалтын төв 2006 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн хэмжээнд танигдсан мэдээллийн технологийн сургалтуудыг эх орондоо анхлан нэвтрүүлж олон зуун залуучуудыг сургаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификатын эзэн болгосон юм. Бид энэхүү үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан энэ салбарт ажиллаж буй залуучууд, суралцаж буй оюутнуудын ирээдүйн карьерт өөрсдийн хувь нэмрээ оруулж дэлхийд өрсөлдөх чадамжтай инженерүүдийг бэлтгэн гаргах томоохон үйл хэрэгт, хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг.

Бид үйл ажиллагаагаа улам тэлж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн техник технологийг хөгжүүлж, мэдээллийн технологиор ажиллаж, суралцаж буй залуустаа шинэ, содон зүйлсийг нэвтрүүлэхийн тулд хичээж ажиллаж байна.

Ийнхүү бид 2018 оноос эхлэн “Red hat” компаний албан ёсны эрхтэйгээр, үйлдлийн систем дээр тулгуурласан сургалтуудыг заахаар төлөвлөж байгаа билээ. “Red hat” компани нь “Open Source” хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн тоонд зүй ёсоор ордог. “Red hat” компаний хөгжүүлдэг бүтээгдэхүүнүүдэд:

Red hat-ын тухай “Red hat” нь Linux дээр суурилсан үйлдлийн систем хөгжүүлж түүнийгээ “Red hat” гэж нэрлэсэн ба үүнийгээ нээлттэй эх /open source/ болгосон нь хүн бүр түүнийг ашиглаж, хөгжүүлэхэд дөхөм болсон. Мэдээлэл технологийн мэргэжилтнүүд web server, file server, mail server, game server зэргийг байршуулахдаа үйлдлийн системийг нь Red hat-аар ихэвчлэн сонгодог билээ.

Мэдээж Red hat-нь бусад үйлдлийн системийг бодвол үнэгүй бөгөөд, илүү хөгжүүлэлт, тохиргоо хийхэд хялбар, IT-ын мэргэжилтнүүд ашиглах боломжтой байдгаараа давуу талтай юм. Бид “Red hat” Operation system-тэй холбоотой дараах сургалтуудыг танд санал болгож байна. Үүнд:

  • Red hat certified system administrator “1”
  • Red hat certified system administrator “2”
  • Red hat certified system engineering

Та дээрх сургалтуудад хамрагдсанаар Линукс /Linux/ админы үндсэн суурь тавигдаж, үндсэн командууд болон тэдгээрийн доторх хэрэглэгчийн тохиргоо, хяналт, хаалт тавих, нууц үгийн тохируулах чадамжтай болно. Түүнчлэн файлуудын тохиргоо, байршуулалтын тохиргоо, системийн тохиргоо, хадгалах тохиргоо, аюулгүй байдал, сервер удирдлага, сүлжээний үйлчилгээ, виртуал машин дамжуулах зэрэг мэдлэгтэй болох боломжтой юм. Та дээрхээс гадна манайхаас явуулж буй бусад сургалтуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

  • Share:
author avatar
Багш

Previous post

Office 365-ыг хэрэглэх 7 шалтгаан
2017/12/27

Next post

Бид олон улсын тавцанд гарахад бэлэн боллоо.
2018/01/18

You may also like

Nelson Mandela (1)
Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж  байх үедээ үнэ цэнэтэй байдаг.
13 November, 2019
Gul
Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн
5 August, 2019
DSC_3051
Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
22 April, 2019

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.