TD Prasad: МТ Засаглалыг хэрэгжүүлэхийн тулд байгууллага түвшин бүртээ нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.
Би энэ удаа Монголд COBIT5 үнэлгээ, хэрэгжүүлэлтийн мэдлэг олгох сургалтыг Эмпасофт Академитай хамтран заахаар ирсэн. Дэлхийн олон орны банк санхүүгийн байгууллагад COBIT5 суурь мэдлэг олгох, хэрэгжүүлэх, үнэлгээ өгөх, мөн дээр нь Төслийн менежмент, Байгууллагын бүтэц, Үйлчилгээний менежмент, Софтвер Инженеринг зэрэг бусад COBIT-той холбогдолтой бүтэц, аргачлалын чиглэлээр сургалт хийж, удирдаж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Монгол Банкнаас гаргасан Мэдээлэл технологийн шалгуур үзүүлэлтийн журмын дагуу Монголын банк, санхүүгийн байгууллагууд ирэх оноос эхлэн COBIT5хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. COBIT5 бол дэлхий дахинаар хэрэгжүүлж буй Мэдээлэл технологийн засаглалыг зохицуулах, хэрэгжүүлэх маш сайн суурь хэрэгсэл бөгөөд танай улс олон улстай хөл нийлүүлэн алхах зөв замаар явж байна гэж би харж байна.
“Байгууллагын удирдлага бүхий л үйл ажиллагааг дээрээс нь харахыг хүсдэг. Харин COBIT танд энэ ерөнхий бүтэцийг харах боломжийг олгох юм. Байгууллагад хэрэгжиж буй бүх стандартыг нэг хүрээнд харуулж, эхлэхээс дуусах хүртэл үйл ажиллагааг бүхэлд нь үзүүлж чадах нэгдсэн систем юм. “
КОБИТ5 бол оролцогч талууд “Үнэ цэнэ өсгөх”-ийн тулд тавигдах гол шаардлагууд болох “Үр дүнгийн биелэлт”, “Эрсдлийг оновчлох”, “Нөөцийг оновчлох” гэсэн гол шаардлагуудыг хангаж ажиллах Мэдээлэл технологийн засаглал болон менежментийн үндсэн суурь гэдгийг ойлгох хэрэгтэй.
COBIT5 -ийг хэрэгжүүлснээр байгууллагууд PMBOK эсвэл PRINCE2 ашиглаад портфель, програм болон төслийн менежмент, TOGAF ашиглан байгууллагын бүтэц, ITIL ашиглан мэдээлэл технологийн үйлчилгээний менежмент,CMMi, Agile, DevOps ашиглан софтвер инженеринг хөгжүүлэх зэрэг өөр өөр мэдээлэл технологийн домэйний стандарт хүрээний ажлуудыг хэрэгжүүлж, сайжруулах өргөн боломж олдож байгаа гэдгийг энд онцолмоор байна. Мөн энэ боломжийг ашиглан байгууллагынхаа хэлтсүүд, албан үүргийн процессийг стандартчилах давуу талтай.
Байгууллагын засаглалд гүйцэтгэх менежмент болон удирдах зөвлөлд дагаж мөрдөх түлхүүр шаардлагууд байдаг бол Мэдээлэл технологийн засаглал үүний нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Учир нь Мэдээлэл технологи өнөөдөр ямар ч байгууллагын дотор өргөн хүрээтэйгээр байр сууриа эзэлж, IoT, Блокчейн, Хиймэл оюун ухаан, Виртуал Реалити зэрэг хөгжиж буй технологитой цаашид холбогдож ажиллах болно.
Удирдах зөвлөл болон гүйцэтгэх менежмент Мэдээлэл технологийн засаглалын бүх бүрэлдэхүүн хэсгийг нэг дээврийн дор нэгтгэж харах сонирхолтой байдаг бөгөөд ингэхийн тулд COBIT5 -ийг хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Цаашлаад COBIT5 -ийг Мэдээлэл технологийн засаглалаа хөгжүүлэхэд өргөнөөр ашиглаж болно.
Эмпасофт Академи танай байгууллагад энэхүү процессыг загварчилан хэрэгжүүлэхэд туслах болно. Хэрэв COBIT болон бусад холбогдолтой ажлуудыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, чиглүүлэх үйлчилгээ, түүнтэй холбоотой сургалт, арга зүй, дадлага хэрэгтэй бол бид танд туслахад бэлэн байна. tdprasad@empasoft.com имэйл хаягаар надтай холбогдож хүссэн асуултаа асууж болно.
Маш их баярлалаа.
TD Prasad, Ахлах зөвлөх,
Эмпасофт Академи