Багийн ажил = Амжилт
Өөр өөр ур чадвартай хүмүүс нэгэн зорилгын дор тодорхой ажил, төсөлд хүссэн хүсээгүй бид бусадтай нэг баг болж ажиллах шаардлага гардаг. Хэнд дуртай, хэнд дургүй нь бараг л хамаагүй. За тэгээд нэг баг юм чинь тодорхой цагт уулзаж, ажил үүргээ хуваарилан, гүйцэтгэлээ шалган нэг хэсэгтээ л хамт байна. Бүтэлтэй ч бай, бүтэлгүй ч бай ажлын үр дүнг багаар нь дүгнэнэ. Гал шиг ассан нөхөд дунд яст мэлхий мэт нөхөр явж л байх.
Багийн ажиллагааг хөнгөвчилсөн нэгэн шийдлийг Microsoft санал болгож байна. Microsoft Teams программыг хэрэглээд багийн ажиллагаа нь үр дүнтэй болон олон арван жишээг та uncle google-ээс асууж болно. Харин өөрийн байгууллагадаа туршиж үзэх цаг болжээ.
Өнөөдөр энэ аппликейшнийг дэлхий дахинаа 40 хэлээр орчуулан, 181 төрлийн 200 мянга хол давсан компаниуд маш идэвхитэй хэрэглэж байна. 300 хүртэл хүнтэй томоохон төслийн баг ажиллах боломжтой энэ аппликейшнээр баг үүсгэн мэссэж бичих, дуудлага хийх, багийнхаа бүх хүмүүстэй дүрс харж ярих, файл үүсгэх, солилцох, санаагаа хуваалцах, онлайн үйл ажиллагаа зохион байгуулах гээд багийн үйл ажиллагаа тэр чигээрээ онлайн орчинд шилжиж байна.
Энэ аппликейшний давуу талаас дурдвал
- 300 хүртэл хүнтэй баг үүсгэж болно.
- Хэрэглэж байх явцдаа Word, Excel, PowerPoint, OneNote файл шууд үүсгэн онлайн орчинд хамтран ажиллаж болно.
- Adobe, Evernote, and Trello гэх мэт 140 гаран бизнес аппликейшнийг дэмжиж ажиллах боломжтой.
- Зөвхөн төслийн багийнхан гэлтгүй төсөлд санаа оноогоо нэмэх сонирхолтой гадны зөвлөх хүмүүсийг мөн татан оролцуулж болно.
- Арга хэмжээний үеэр царай таних боломжтой бөгөөд үг хэлж байгаа хүнийг царайгаар нь танин мэдээллийг хүлээн авагчдад өгөх боломжтой.
- Багийн гишүүдийн оролцоонд анализ хийх боломжтой. Хурлын ирц, файл үүсгэсэн байдал, дуудлага хийсэн тоо гэх зэргээр апплтикейшн өөрөө мэдээлэл боловсруулж, харин та үүн дээр дүгнэлт хийх боломжтой.
- Албан хэргийн хуанли хөтөлж, бусад тань тантай хурал, дуудлага товлох боломжтой болно.
- Ажлын талбар буюу цагаан самбар байх тул танай багийнхан өөрсдийн санаагаа шууд зурж ярилцаж, арилгаж, хуваалцаж болно.
Тэгэхээр компанидаа хурлын сул өрөө хайж, бусдынхаа зав чөлөөнд уягдан ажиллах шаардлагагүй болж байна. Доорх холбоосоор та Microsoft Teams – г Газар тариалангийн компанид хэрхэн үр бүтээлтэй ашиглаж байгаа богино видеог үзэж болно. https://youtu.be/uh745jTD_Jg
Ажилтай, орлоготой, сэтгэл өөдрөг амьдрах олон боломжууд байдаг. Ажлаа амжилттай гүйцэтгэж өөрөө түүнээсээ таашаал авч болох олон гарц байна. Харин сүүлийн үеийн хамгийн шилдэг, үнэгүй энэ мэт программыг бидний ажил амьдралыг хялбарчлахаар зохион бүтээж, хөгжүүлсээр байна.