Зөв хүн сонгож ажиллуулах уу? Хүнээ зөв сургах уу?
Бид ажилтан шалгаруулж авахдаа ажилласан жилийн туршлагаас гадна хоёроос дээш гадна хэлний мэдлэг, хамтран ажиллаж байсан төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилтэд хэрхэн оролцсон гэх зэрэг өндөр шаардлагуудыг ярилцлагын үеэр хамгийн түрүүнд асуудаг.
Хэний ч анзаардаггүй хэр нь хамгийн чухал нэг асуудал бол тухайн ажилтны дижитал орчинд ажиллах чадвар. Үүнд ажил хүсэгчдийн анкетад бөглөсөн Word, Excel орчинд ажиллах чадвар, эсвэл хэвлэгч, хувилагч ашиглах чадварын тухай ярихгүй. Таны илгээсэн имэйлд хавсаргасан холбоосоор ороод тухайн бичиг баримтад засвар хийж шинэчлээд, өөр бусад ажилтан руу илгээчихээд, 3 цагаас эхлэх онлайн хуралд оролцохын тулд яг цагтаа компютерийнхээ өмнө сууж байх чадвартай хүн олно гэсэн үг.
Ажилтан Word дээр бичиг баримт боловсруулж шивэх, Powerpoint ашиглан илтгэл бэлдэх, тоо баримт Excel хүснэгтэд нэгтгэх зэрэг өдөр тутмын ажлыг компютер ашиглан гүйцэтгэхээс гадна бэлтгэсэн мэдээллээ хадгалах, хуваалцах, багаар ажиллахдаа дээрх мэдээллүүдийн сүүлийн хувилбарыг ашиглах зэрэг онлайн орчинд зөв, үр бүтээлтэй, хурдан шуурхай, багаар ажиллах чадвартай байхыг орчин үеийн чиг хандлага шаардаж эхэллээ.
Тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн энэ төрлийн хэрэглээний мэдлэг түвшин харилцан адилгүй байх нь шинэ технологи нэвтрүүлэх, нэгдсэн системд шилжин ороход саад болдог учир удирдлагууд тэр бүр технологийн шинэчлэлд хөрөнгө оруулах гэж яардаггүй. Нэвтрүүллээ ч гэсэн энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулж байх шаардлагатай болно. Гэтэл дэлхий дахинаа 2020 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 50%-ийг millennials буюу шинэ цагийн, дижитал орчинд өссөн хүүхдүүд эзлэх тул ажил олгогч та ажилтан сонгохдоо анхаарч, одоо байгаа ажилчдаа хөгжүүлэхээс өөр аргагүй болох нь. Өрөөнөөс өрөөний хооронд бичиг цаас барьж гүйхээсээ илүү үүлэн технологит суурьласан хөдөлгөөнт оффист ажиллаж, дэлхийн хаанаас, хэдийд ажлаа амжуулах сонирхолтой залуус өдрөөс өдөрт нэмэгдэж хөдөлмөрийн зах зээлд энэ шаардлагаа хүссэн хүсээгүй тулгаж байна. Учир нь мөн л 2020 онд гэхэд компаниудын 70% нь хөдөлмөрийн уян хатан нөхцлийг болгож хаанаас ч ажлаа хийж болох тэр боломжийг олгох болно. Тэгэхээр хэдхэн жилийн дараа мэт сонсогдох энэ хувьсалд ажил олгогч та, ажил хайж байгаа та мөн бэлэн үү?
Бүх зүйл нэг л өдөр шийдээд, бүх ажилчдаа энэ чиглэлийн сургалтад хамруулаад болчихгүй болохоор аажим аажмаар нэвтрүүлж энэ соёлд сургах ажилд яалт ч үгүй ханцуй шамлан орохоос өөр аргагүй боллоо. Эс бөгөөс хэдхэн жилийн дараа л гэхэд өнөөдөр танайд ажиллаж байгаа 30-40 настангуудаас бүрдсэн бүтээмжгүй, хуучин арга барилыг эрхэмлэсэн бүх л бүтэн давхарга бий болох нь.
Ажлыг хялбарчиж, үүлэн технологид сууриласан шилжилтийг хийхэд Эмпасофт танд тусална. Бидний нэвтрүүлж буй Microsoft Office365 цогц бүтээгдэхүүн дээр өгүүлсэн бүхий л асуудлыг шийдэхээс гадна, худалдан авалтын дараагийн үйлчилгээ, сургалт зэргийг бид танай байгууллагын онцлогт тохируулан зохион байгуулах болно.