• Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих
ETTCETTC
  • Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Blog
  • Мэдээ
  • Хэрхэн удирдлагадаа мэдээлэл технологид болон IT инженертээ хөрөнгө оруулах хэрэгтэйг ойлгуулах вэ?

Хэрхэн удирдлагадаа мэдээлэл технологид болон IT инженертээ хөрөнгө оруулах хэрэгтэйг ойлгуулах вэ?

  • Posted by Багш
  • Categories Мэдээ
  • Date 2017/06/08
хэрхэн удирдлагадаа технологийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэйг ойлгуулах вэ?

Нийгмийн хөгжлийн явцад хүний, биеийн хүчний ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмж нэмэгдүүлэх зорилготойгоор технологийн салбар нь өдрөөс өдөрт хурдацтайгаар хөгжиж байна. Компаниудын хувьд ажил хөнгөвчлөх төдийгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, харилцагчидтай илүү хялбар, хурдан холбогдох, зардлаа бууруулах маш олон давуу талуудтай.

Энэ салбар нэгжид хөрөнгө оруулах нь компанийн ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны ашигтай байх давуу талуудыг бий болгох юм. Тиймээс захиралдаа хэрхэн мэдээллийн технологид болон IT инженертээ хөрөнгө оруулах хэрэгтэйг ойлгуулах талаар хүргэж байна.

Мэдээлэл технологийн дэвшил биднийг 3 алхмын урд алхахад тусалдаг.

3 алхмын урд алхана

Мэдээлэл технологийн салбар нь хамгийн хурдтай хөгжиж буй салбар гэхэд хэлсдэхгүй. Өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгаа программ хангамж танай байгууллагыг илүү хурдтай, илүү бүтээмжтэй ажиллах боломжийг олгоно. Орчин үед хүн капиталын бүтээмжид  ажиллаж буй техникийн үзүүлэлт, программ хангамж маш ихээр нөлөөлөх болжээ. Тиймээс өрсөлдөгч байгууллагаасаа ялгарах маш том давуу тал тань мэдээлэл технологийн дэвшил байх болно.

Байгууллагын нууцлал

байгууллагын нууцлал

Мэдээлэл нь  байгууллага, ажил үүргээ хэвийн явуулахад шаардагдах гол хөрөнгө учир хамгаалагдсан байх ёстой. Мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагаа тасалдуулах, хөндлөнгийн хүн хянахаас сэргийлж мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй. Хуучин бөгөөд  доголдолтой мэдээллийн системийн програм хангамж, өдөр бүр шинэчлэгдэж буй технологийн дэвшлийг  үл оошоогч , байгууллагын амин судас болсон салбар нэгжид хөрөнгө оруулалт хийхээс цааргалсан байдал нь байгууллагын мэдээллийн нууцад маш том хохирол болдог юм.

Шинэчлэгдсэн  программ хангамж болон чадварлаг боловсон хүчин нь мэдээллийг зөв цагт нь зөв хүнд /байгууллагад/   зөв хэлбэртэй хүргэх гол гүүр болдог юм.

Ажилчдын мэдлэг чадвар өссөнөөр бүтээмж хэрхэн нэмэгдэж болохыг ?????

ажилчдын бүтээмж

Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологи, бүтцийн болоод менежментийн шинэчлэлт хийх, ажилчдад хөрөнгө оруулах, хүмүүсийн ур чадварыг хөгжүүлэх олон арга бий. Байгууллагын удирдлагын хувьд чадварлаг боловсон хүчин юугаар ч орлуулашгүй үнэт капитал мөн тиймээс тэрхүү үнэт капиталыг усалж тордон, илүү бүтээмжтэй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Бүтээмжийг нэмэгдүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэхүү хөшүүрэг нь цалин урамшууллын хэлбэрээс илүү тухайн хүнийг хөгжүүлэх, ажил үүргийн тодорхой байдлыг нэмэгдүүлэх зэргээр хүний нөөцийн хэлтэстээ хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр байх нь байгууллагын урт хугацааны ашигтай үйл ажиллагааг тогтворжуулах боломжтой юм.

Шинэчлэл хийснээр зардал буурах

шинэчлэл хийснээр зардал буурна

Мэдээллийн технологийн салбар, нэгж бол хэний ч анхааралд өртөөд байдаггүй байгууллагын амин судас юм.  Маркетинг, хүний нөөц, санхүү, менежмент, ерөнхий үйлчилгээ гээд бүхий л салбар нэгжийн үйл ажиллагааний хэвийн, аюулгүй байдлыг хангах гол алба технологийн алба IT инженерүүд билээ. Тиймээс энэ салбар нэгжид хөрөнгө оруулалт хийж шинэчлэл хийх нь урт хугацааны ажлын бүтээмж төдийгүй урт хугацаанд зардал буурах гол арга зам юм.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Инженер хүний заавал эзэмжших ёстой ур чадварууд

Энэхүү IT хүмүүст зориулсан техникийн англи хэлээр заасан нийт 21 төрлийн багц хичээлтэй бөгөөд хичээл бүр нь дотроо сонсох, унших, бичих чадварыг сайжруулсан төрлүүдтэй учир тэнхимийн сургалтыг бодвол илүү сонирхолтой.

Хэрвээ та сургалтын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

it курс

  • Share:
author avatar
Багш

Previous post

“Та дижитал өөрчлөлтөд бэлэн үү?” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2017/06/08

Next post

Зөвхөн мэдээллийн технологийн инженерүүдийн ойлгох зүйлс
2017/06/13

You may also like

Nelson Mandela (1)
Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж  байх үедээ үнэ цэнэтэй байдаг.
13 November, 2019
Gul
Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн
5 August, 2019
DSC_3051
Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
22 April, 2019

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.