• Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих
ETTCETTC
  • Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Blog
  • Мэдээ
  • Хуушуур ихэдвэл мах муудсаных, хурал ихэдвэл ажил муудсаных

Хуушуур ихэдвэл мах муудсаных, хурал ихэдвэл ажил муудсаных

  • Posted by Багш
  • Categories Мэдээ, Оффис 365
  • Date 2018/07/19

Урдах ажлаа барахгүй суухад тань үр дүнгээ өгдөггүй, хэдэн цагаар ч хамаагүй үргэлжилдэг хуралд дуудаад байна уу? Өнөөдөр нэг байгууллага сард дунджаар 60 цагийг хуралд зарцуулж байна гэсэн тоо байна. Үүнээс харахад нэг сарын бүтэн 7 хоногийг хуралдаж өнгөрөөж байна гэсэн үг. Хэлэлцэх асуудлууд тодорхой, өмнөх ажлаа тайлагначихаад үүрэг даалгавар хүлээн авч, асуудлыг дор дор нь шийдээд явчих байтал хэдэн цагт дуусах нь мэдэгдэхгүй чилийсэн урт хуралд үүрэглэн суух нь тийм ч хүсмээр зүйл биш.

Захирал эзгүй учир шийдвэр гарахгүй нь гээд өөрийн болоод өрөөлийн ажлыг хойшлуулж, ажлын байрандаа л биш бол ямар ч ажлыг гүйцэтгэж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгвэл одоо ийм үе ард хоцорч, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг хэрэгжүүлж болохоор боллоо. Бидний хэлж заншснаар video call буюу дүрсээ харж ярих хэлбэр өдөр тутмын амьдралд өнгө оруулж, хоёрыг учруулж холыг ойртуулж байна. Гэвч таны хэрэглэдэг whatsapp, wechat, viber зэрэг аппикейшнүүд бизнес уулзалт, албан яриа хийхэд хэр тохиромжтой вэ? Эхнэртэйгээ Viber-аар ярьж, өвөрлөгч андтайгаа Wechat хэрэглэн, арван жилийн ангийнхантайгаа Whatsapp-аар ярих завсар ажлын хэн нь ч билээ хэзээ ч хамаагүй юм хум асууж, амралтанд минь саад болдог үе байдаг. Тэгвэл ажлыг ажилтай нь холбох аппликейшн Microsoft бидэнд санал болгож байна.

Skype for Business-ийг би анх Хонг Конгд нислэг солих үедээ хэрэглэж үзлээ. Онгоцноос буусан даруйд баахан имэйл ирсэн болохыг үзэхэд ард ажил овоорсны шинж. Тэр бүрт хариулах гэж суухын оронд 10 минутын дараа дуудлага (хурал) хийх гэж байгаагаа тухай зурвас бүгдэд нь илгээчихээд арай чимээ багатай газар олж суулаа. Борлуулалтын албатай ярих ажил гарсан тул дуудлага хийнгээ ганц хоёр санаагаа текстээр ярьж бас бус нөхдийг цахимаар дуудан чухал гэсэн ажлаа хэлээд авав. Дэлгэцээ хувааж болдог учир 4 хүн өөр өөрийн компьютер, гар утаснаасаа ороод багахан хурал хийчихэж байгаа нь тэр.

Нэг нь хол байлаа гээд ажил удаашрах бус харин ч цаг хугацаа хэмнэн, хурдан шуурхай олон асуудлыг шийдсэн үр дүнтэй энэ аргыг би найзууддаа санал болгох дуртай.

Том ширээ тойрч суугаад, даргыг үг хэлж дуусахыг хүлээн эвшээлгэн суудаг цаг ард хоцорчээ. Office365 багцад багтсан бас нэгэн гайхамшигийг та ч бас хэрэглээд үзээрэй.
www.office365.mn

  • Share:
author avatar
Багш

Previous post

Зөв хүн сонгож ажиллуулах уу? Хүнээ зөв сургах уу?
2018/07/19

Next post

Багийн ажил = Амжилт
2018/07/25

You may also like

Nelson Mandela (1)
Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж  байх үедээ үнэ цэнэтэй байдаг.
13 November, 2019
Gul
Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн
5 August, 2019
DSC_3051
Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
22 April, 2019

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.