• Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих
ETTCETTC
  • Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Blog
  • Мэдээ
  • Онлайнаар суралцах болон сургалтанд хамрагдахын ялгаа

Онлайнаар суралцах болон сургалтанд хамрагдахын ялгаа

  • Posted by Багш
  • Categories Мэдээ
  • Date 2017/06/13

Мэдээллийн технологи, интернетийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж байна. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломж хүн бүхэнд илүү нээлттэй болж сургалтын хэлбэрээ хүртэл сонгох боломжтой болсон үед тэнхимийн сургалт болон онлайн сургалтад хамрагдахын ялгаа болон аль, алинийх нь давуу болон сул талыг хүргэж байна.

Цаг хугацаа:

Цаг хугацаа

Онлайн сургалт: Онлайн сургалт нь илүү уян хатан бөгөөд та хүссэн үедээ хаанаас ч хичээлээ үзэх боломжтой.

Тэнхимийн сургалт: Тэнхимийн сургалтын нэг онцлог нь тогтсон цагуудад сургалтандаа хамрагдах боломжтой байдаг. Мөн хичээллэх хугацаа нь харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл онлайнаар та хичээлээ 30 минут үзээд дараа нь үргэлжлүүлж үзэх боломжтой бол тэнхимийн сургалт нь тухайн цаг хугацаандаа тухайн өдрийн хичээлийг л үзэх боломжтой юм.

Хэлний мэдлэг шаардагдах байдал:

хэлний мэдлэг шаардах эсэх

Онлайн сургалт: Мэдээллийн технологийн чиглэлээр Монгол улсад онлайн сургалт маш ховор бөгөөд зайлшгүй гадаадын онлайн курст хамрагдах шаардлагатай . Та ямар улсын сургалтанд хамрагдах гэж байгаагаас шалтгаалан шаардагдах хэлний мэдлэг нь өөр өөр байна. Гэхдээ ихэнхи онлайн сургалт англи хэл дээр байдаг бөгөөд та ахисан дунд шатны түвшиний мэдлэгтэй байснаар илүү үр дүнтэй байх болно.

Тэнхимийн сургалт: Сургалтын онцлогоос хамааран харилцан адилгүй хэлний мэдлэгийн түвшин шаардана. Гэхдээ сургалтууд Монгол, гадаад багш нартай орох тул танд тийм ч хүндрэлтэй асуудлууд тулгарахгүй.

Боломж:

боломж

Онлайн сургалт: Онлайн сургалтын нэг сул тал нь багштайгаа харилцах. Ойлгогдохгүй зүйл байлаа гэхэд хичээлээ л ахин дахин ухрааж, гүйлгэж үзэхээс багш, профессоруудтай харилан ярилцах, үзэл бодлоо солилцож чадахгүй.

Тэнхимийн сургалт: Та өөрийн ойлгохгүй зүйлээ тухай бүрт нь анги хамт олон болон багш нараасаа асууж харилцан ярилцаж илүү өргөн хүрээнд мэдээллээ авах боломжтой.

Хамт олон:

хамт олон

Онлайн сургалт:  Онлайн сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс суралцагчид хамрагдах ч та онлайнаар найз нөхөдтэй болох боломжтой. Хамт нэг анги тэнхимд сууж суралцаагүй ч та skype, facebook, wechat гэх мэт сошиал сувгуудаар холбогдож, найзын хүрээгээ орон орны хүмүүсээр нэмж болно.

Тэнхимийн сургалт: Нэг анги танхимд суралцан, хичээлийн сэдэв бүртэй холбоотой сонирхолтой сэдвүүдээс эхлэн, хувийн сонирхол, ажил мэргэжил гээд бүхий л сэдвээр амьд харилцаа үүсгэн ярилцах боломжтой бөгөөд хамт олноороо арга хэмжээ зохион байгуулж болно.

Дадлага:

дадлага хийх боломж
Онлайн сургалт: Дадлага хийх орчин болон боломж бага.

Тэнхимийн сургалт: Анги тэнхим, сургалтын хэрэгслээр хангадаг тул тухайн сэдэв бүрт дадлага хийх боломжтой.

Үр өгөөж:

үр өгөөж

Онлайн сургалт: Хүссэн үедээ хичээлээ үздэг, гадаад хэлний мэдлэг шаарддаг байдал нь хичээлийн төгсгөл дэх үр дүнг бууруулах гол шалтгаан болдог.  Хэлний бэрхшээлээс үүдэн хичээлийг бүрэн ойлгохгүй байх, анги тэнхимгүйгээс шалтгаалан дадлага хийж чадахгүй байдал нь үр өгөөжийг бууруулдаг.

Тэнхимийн сургалт: Багшын ур чадвар, сургалтын хэрэгсэл, өөрийн хичээл зүтгэлээс хамааран харилцан адилгүй ч илүү үр дүнтэй. Хэлний мэдлэг шаардахгүй байдал, багшын тусламж, хамт олон, уян хатан бус цаг нь үр өгөөжтэй сургалтын үндэс болдог.

ХОЛБООТОЙ: Зөвхөн мэдээллийн технологийн инженерүүдийн ойлгох зүйлс

Энэхүү IT хүмүүст зориулсан техникийн англи хэлээр заасан нийт 21 төрлийн багц хичээлтэй бөгөөд хичээл бүр нь дотроо сонсох, унших, бичих чадварыг сайжруулсан төрлүүдтэй учир тэнхимийн сургалтыг бодвол илүү сонирхолтой.

Хэрвээ та сургалтын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй.

it курс

  • Share:
author avatar
Багш

Previous post

IT инженер хүн эзэмших хэрэгтэй 6 ур чадвар
2017/06/13

Next post

Microsoft Active directory сургалтаар бид юу заадаг вэ?
2017/06/29

You may also like

Nelson Mandela (1)
Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж  байх үедээ үнэ цэнэтэй байдаг.
13 November, 2019
Gul
Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн
5 August, 2019
DSC_3051
Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
22 April, 2019

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.