БИЗНЕСИЙН АМЖИЛТАД “ОФФИС 365”-н ҮҮРЭГ
Ажлын бүтээмж өндөр байна гэдэг бизнесийн амжилтад маш чухал, харин бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ажилчдын хурд, ур чадвар, мэдлэг боловсрол мөн адил нэн чухал байдаг. Ажил хэрэгч хүмүүс, бизнесийн байгууллагынхан цаг, нартай уралдаж, бичиг цаас, гэрээ хэлэлцээр, илтгэл, тайлан, тооцоо гээд маш олон ажил амжуулах шаардлагатай болох үе байнга тохиолддог.
Харин яг энэ үед бизнесийн байгууллагын ажилчдад хамгийн их тулгардаг, бүтээмж нь буурахад нөлөөлдөг асуудлууд болох үйлдлийн систем гацах, хэрэглээний программууд ажиллахгүй байх, зөвхөн оффис-доо сууж ажиллах шаардлагатай болох, яаралтай ажил гарахад хийх ёстой зүйлсээ хийж амжихгүй саатах, хэрэгтэй бичиг баримт, файлуудаа хадгалах хангалттай хэмжээний багтаамжтай орчин байхгүй, мөн бусад багын гишүүдтэйгээ хийсэн зүйлсээ хялбар солилцож, түгээж болох мэдээллийн сан, нэгдсэн сүлжээгүй байх гэх мэт маш олон асуудлууд тэдэнд нөлөөлж ажлын бүтээмжийг 50 иас илүү хувиар бууруулдаг байна.Тэгвэл яг энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Оффис 365” ажилладаг. Энэхүү Microsoft-оос гаргасан Оффис 365 нь танд дараах боломжуудыг олгодог. Эдгээрт:
ТАНЫ ОФФИС ХАА Ч ТАНТАЙ ХАМТ
Office 365 Business-ийн тусламжтайгаар Word, Excel, PowerPoint, Outlook гэх зэрэг өргөн ашиглагддаг оффис-ын хэрэгслүүдийг хэрэгцээтэй үедээ, хаана ч ашиглах боломжтой.
БАГИЙН АЖИЛЛАГААГ ИЛҮҮ ХЯЛБАРШУУЛСАН
Таны файлууд онлайнаар хадгалагдсан байдаг тул та файлуудаа хаана ч байсан багынхантайгаа ямар нэгэн флаш диск, зөөврийн хэрэгсэл шаардагдахгүйгээр чөлөөтэй хуваалцах боломжтой.
ҮРГЭЛЖ ШИНЭ ХУВИЛБАР
Office 365 нь үргэлж шинэчлэгдэж байх тул та хэдийнээ танил болсон Word, Excel, PowerPoint, Outlook програмуудынхаа хамгийн сүүлийн хувилбартай ажиллана.
Мэдээж оффис 365 нь дээрх бүгдийг хаана ч ажиллах чадвартай, хялбар, болгож хөгжүүлсэн ба та гар утаснаасаа, зөөврийн компьютер-ээсээ гээд хаа ч явсан ажлаа хялбар явуулж, зохицуулах боломжтой байдгаараа давуу талтай.
ОФФИС 365 ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ӨӨРТӨӨ БАГТААДАГ:
- Хамгийн өргөн ашиглагддаг оффис-ын хэрэгслүүд нь мэдээж хамгийн сүүлийн сайжруулалт, шинэчлэлтээрээ байдаг ба таны гар утас, нөүтбүүк, суурин компьютер, Mac гээд бүхий л зүйлс, үйлдлийн системүүдэд суух боломжтой.
- Та оффистоо, гадуур, эсвэл томилолтоор ажиллаж байсан ч таны танил, эн тэргүүний хэрэгцээтэй бүтээмжийн хэрэгсэл үргэлж хажууд тань байх болно. Үргэлж хамгийн шинэ хувилбартай Office программууд танд PC/Mac эсвэл iOS, Android, Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр баримт бичигтэй ажиллах, харилцан солилцох боломж олгоно.
Дээрх зүйл дээр нэмэгдээд дараах онлайн үйлчилгээнүүд багтдаг
-
Файл хадгалах болон түгээх: OneDrive for Business нь хэрэглэгч тус бүрд Cloud санах ойд 1TB-ын багтаамж олгодог. Энэ нь PC / Mac -тэйгээ хаанаас ч оффлайн хандалт хийх боломжтой, олон тооны файлууд хадгалах боломжтой ба өөрсдийн хэрэгцээт материалуудаа өөр хоорондоо хялбархан солилцох, засварлах, нэгэн зэрэг ажиллах боломжтой.
-
Онлайн оффис: Хадгалсан файлуудаа заавал компьютер дээрээ нээж засах биш, хаа нэгтээ гэнэт таны компьютер байхгүй үед, эсвэл ажил дээрээ очиж амжаагүй үед та өмнө нь хадгалсан Word, Excel, Powerpoint, One note зэрэг хэрэгслүүд дээр хийсэн файл-аа утас, таблет зэрэг дээрээ нээгээд л онлайнаар засварлах, хийх боломжтой.
- Мэргэжлийн дижитал өгүүлэмж: Sway, Office 365 шинэ аппликейшнүүд нь та интернет дээр тулгуурлан тайлан, танилцуулга, сонин сэтгүүл, сургалт гэх мэт зүйлсийн мэдээллийг гар утас, таблет, интернет хөтчөөс хялбархан хийх, үүсгэх боломжтой бөгөөд эдгээр нь мөн ямар ч дэлгэцэн дээр харахад хялбар байдаг.
Ийм л учраас Оффис 365 нь Томоохон байгууллагуудад зориулсан дараах боломжуудыг бий болгодог
Найдвартай байдал. Та үүний найдвартай байдалд хэзээ ч санаа зовох хэрэггүй. Та дэлхийд тэргүүлэх систем-ийн нэг хэсэг болох гэж байна.
Аюулгүй байдал болон идэвхтэй мониторингийн 5 давхар аюулгүй байдлын тэргүүн туршлага нь хэрэглэгчийн мэдээллийг аюулгүй байдлыг хангахад тусалдаг.
Хувийн нууцлал. Таны мэдээлэл, өгөгдөл, файлууд зөвхөн таных л байх болно. Та дэлхийд тэргүүлэгч хортонгийн эсрэг хамгаалалт, спам шүүлтүүрээр хангагдах учир таны шуудангийн хайрцгийг байнга хамгаална.
Хувийн нууцлал. Таны мэдээлэл, өгөгдөл, файлууд зөвхөн таных л байх болно. Та дэлхийд тэргүүлэгч хортонгийн эсрэг хамгаалалт, спам шүүлтүүрээр хангагдах учир таны шуудангийн хайрцгийг байнга хамгаална.
Хянах боломжтой. Компанийн оффис 365-г та ашиглахад заавал IT-ын сайн мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд хэнийг ч нэмж хасахад хэцүү биш мөн та тэднийг хянах боломжтой.
Үргэлж өөрөө шинэчлэгддэг. Та үүнд мөнгө төлөх шаардлагагүй бөгөөд таны авсан багцад тухайн сайжруулалтууд багтсан байдаг. Энэхүү багц үргэлж өөрөө өөрийгөө шинэчилдэг.
Нэгдмэл. Та хаанаас ч админ төв рүү хандаж, шинэ хэрэглэгчид шуудангийн хайрцаг нээж, санаандгүй устгасан бүртгэлийг сэргээж, хэрэглэгчийн скрипт үүсгэх зэрэг олон зүйлийг хийж болно.
Microsoft Support нь таны мэдэхийг хүссэн, танд тулгарч буй асуудлуудад телефон, онлайн хариултууд өгч, түүнийг яаж засах боломжтой талаар үргэлж санаа тавьдаг тул та маш хурдан асуудлаа шийдэх боломжтой.
ХЭРВЭЭ ТА ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ ДАРААХ ТАНИЛЦУУЛГЫГ ТАТАН АВААРАЙ.