• Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих
ETTCETTC
  • Эмпасофт үйлчилгээ
  • Сургалт
    • Манай сургалтууд
    • Суралцагчийн бүртгэл
    • 2022 оны сургалтын төлөвлөгөө
    • Санал хүсэлт
    • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Шалгалт
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Kids Club
  • Холбоо барих

Мэдээ

  • Home
  • Blog
  • Мэдээ
  • Админ болохын тулд практик дадлагатай байхаас гадна цаг ямагт суралцаж байх хэрэгтэй

Админ болохын тулд практик дадлагатай байхаас гадна цаг ямагт суралцаж байх хэрэгтэй

  • Posted by Багш
  • Categories Мэдээ
  • Date 2018/03/14
Админ болохын тулд практик дадлагатай байхаас гадна цаг ямагт суралцаж байх хэрэгтэй

Super Admin сургалтын “Үйлдлийн систем”-ийн багш Б.Бат-Энх:

Энэ сургалт бол Microsoft Windows Server-н үйлдлийн системийг ашиглаж сурах зорилготой мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд хамгийн хэрэгтэй сургалт юм. Богино хугацаанд анхны шатны ойлголтуудыг өгдөг болохоор их давуу талтай. Суралцагчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт бол хурдан яаж систем админ болох вэ? Систем админ болохын тулд практик дадлагатай байхаас гадна цаг ямагт суралцаж байх хэрэгтэй юм. Энэ сургалтад суусны дараа MCSA: Windows Server 2016 admin сургалтад хамрагдахыг санал болгож байна.

Super Admin сургалтын “Сүлжээ”-ний багш Б.Баянбаатар:

– Мэдээлэл технологийн инженер болохоор зорьж буй хүмүүст Super Admin сургалтыг яагаад санал болгож байна вэ?

– Анх сургалт зохион байгуулахаар болоод, сургалтын сэдэв гаргаж байхдаа энэ асуултанд хариулж сэдвээ гаргаж байлаа. Учир нь супер админуудын хувьд ямар нэг сертификат авахын төлөөх онолын мэдлэгээс илүүтэй ажил дээр нь тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлгатай ямар ямар технологиуд байдгийг танилцуулах, технологиудыг ашиглан ажлаа хэрхэн хөнгөвчлөх аргачлалын талаар илүүтэй тусгагдсан байхаар бодож сэдвээ гаргасан. Энэ утгаараа сүлжээний ажиллах зарчим, нэн шаардлагатай протоколууд, амьдралд хамгийн өргөн хэрэглэгддэг технологиудыг онолын нарийн зүйлсийг хасч энгийн үгээр тайлбарладгаараа илүү ойлгомжтой хүнд үдэцтэй байдаг.

– Таны хичээлийн онцлог юу вэ?

– Ямар нэг үйлдвэрлэгчийн (Cisco, D-Link, TP-Link, Dell) бүтээгдэхүүнийг тайлбарладаггүй, харин IEEE стандартын байгууллагаас баталсан сүлжээний ажиллах зарчим, протоколуудыг тайлбарладаг. (үйлдвэрлэгчид нь дээрх стандартын дагуу ажиллахаар бүтээгдэхүүнээ програмчилсан байдаг). Заах аргачлал нь сүлжээний үндсэн ажиллах зарчим дээр тулгаарлан протоколуудын үндсэн зорилгыг тайлбарлан практик туршилт хийдэг. Энэ нь тухайн байгууллага нь ямар үйлдвэрлэгчийн төхөөрөмж ашигладгаас үл хамааран сүлжээний мэдэгдэхүүнтэй болно гэсэн юм. Хүсвэл суралцагч нь өөрийн байгууллага дээр ашиглаж буй төхөөрөмж дээр технологиудыг хэрхэн хэрэгжүүлсэн вэ гэдэгт нэмэлт зөвлөгөө, тайлбар өгдөг.

– Суралцагчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт юу вэ?

Суралцагчдын өөр өөрсдийн байгууллагууд дээр гарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуултууд байдаг.

-Суралцагчид цаашид юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

Сүлжээний үндсэн ажиллах зарчмаа ойлгосон хүн цаашид ямар ч төхөөрөмж дээр ямар тохиргоог хийх чадвартай болно гэдгийг ухамсарлаж авах юм даа.

Super Admin сургалтын “Мэдээллийн аюулгүй байдал”-ын багш Э.Ганбагана:

2021 онд гэхэд дэлхийн дахинд 21 сая аюулгүй байдлын мэргэжилтэн шаардагдах төлөвтэй байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн эрэлт, хэрэгцээ өндөр болж буй баталгаа юм. Тиймээс энэхүү хичээлээр суралцагчдад мэдээллийн аюулгүй байдлын үндсэн суурь ойлголтоос эхлээд түгээмэл үйлдэгддэг халдлагууд болон түүнээс хамгаалах аргуудыг онол болон практик хослуулан заадгаараа онцлогтой. Мөн жижиг, дунд бизнес эрхэлж буй байгууллагуудад зориулсан нээлттэй эхийн шийдлүүдийг ашиглан аюулгүй байдлыг хэрхэн хангах боломжуудыг заадаг. Суралцагчдаас ихэвчлэн

  • Халдлагад өртсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Ransomware халдлагаас хамгаалахын тулд юу хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
  • Серверүүдийн эмзэг байдлыг хэрхэн үнэлэх вэ?
  • Монголд тохиолдог хамгийн түгээмэл халдлагууд юу вэ?  гэсэн асуулт ирдэг.

Суралцагчид нь Super Admin сургалтаар мэдэж авсан аюулгүй байдлын хамгаалалтын арга, техникүүдийг өөрсдийн байгууллага дээрээ нэвтрүүлэх, цаг үргэлж аюулгүй байдлын холбоотой эмзэг байдал, өргөн тархаж буй халдлагуудын талаар мэдлэг, мэдээллийг цуглуулж байнгын мэдээллийн аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу.

Утас: 11 311859

  • Share:
author avatar
Багш

Previous post

Бид олон улсын тавцанд гарахад бэлэн боллоо.
2018/03/14

Next post

Б. Биндэръяа: Багш маань CISA шалгалтанд хэрхэн бэлдэх, шалгалт өгөхөд юуг анхаарах талаар маш сайн зөвлөгөө өгсөн.
2018/03/22

You may also like

Nelson Mandela (1)
Өгөгдөл нь зөвхөн шийдвэр гаргалтанд нөлөөлж  байх үедээ үнэ цэнэтэй байдаг.
13 November, 2019
Gul
Power BI администратор Т.Гулмерей: Тайлангаа гаргах гэж олон цаг суудаг цаг өнгөрсөн
5 August, 2019
DSC_3051
Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
22 April, 2019

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017 Эмпа ТТС.