IT Project Manager сургалт
Мэдээлэл технологийн төслийн гүйцэтгэл нь удирдаж, чиглүүлж буй менежерийн ур чадвараас ихээхэн хамаардаг. Технологид түшиглэсэн старт апп, том жижиг төслүүд зөвхөн сайн хөгжүүлэгч, IT мэргэжилтэнтэй байгаад амжилт олдоггүй. Захиалагчийн хүсч буй зүйлийг багийн нийт оролцогчдодоо зөв ойлгуулах, өөрийн багийн ур чадвар, хэмжээг захиалагч талд зөв ойлгуулж, чиглүүлж, удирдан амжилттай ажиллахад төслийн менежер хүнд мэдлэг хэрэгтэй.
Энэ сургалтад сууснаар та Мэдээлэл технологийн төсөл бусад төслөөс ямар онцлогтой болох тухай, түүн дээр хэрхэн ажиллаж, оновчтой шийдвэрүүдийг гаргах вэ гэх зэрэг бодит байдалд тулгардаг олон асуудлын шийдлийг олох мэдлэгийг олж авна.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 20 цаг
Сургалтын төлбөр: 620,000₮
Сургалтад:
- Мэдээлэл технологийн төслийн менежрүүд
- Старт апп удирдах хүмүүс
- Мэдээлэл технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр төгсөгчид
- Систем тестийн ажилтнууд
- МТ төслийн захиалагч талын менежрүүд
- Технологийн салбарыг сонирхогчид
Сургалтын агуулга:
- Бизнес шаардлага тодорхойлох, анализ хийх
- Бизнес процессийн зураглал гаргах, шинжилгээ хийх
- Бизнес шаардлага боловсруулах
- Систем шаардлагын үндсэн ойлголт, дэмжлэг үзүүлэх
- Сервер тоног төхөөрөмж, дата бааз орчны үндсэн ойлголт
- Төсөл хэрэгжүүлэх аргачлалууд, хэрхэн сонгох
- Төслийн төлөвлөгөө боловсрууулах /санхүү, хүний нөөц, техник тоног төхөөрөмж, бусад нөөц, үйл ажиллагаа, эрсдэл/ батлуулах
- Төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зарчим, төслийн менежментийн арга хэрэгслүүд
- Захиалагч, хөрөнгө оруулагч, ажилтнуудтай харилцах аргачлалууд, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг эзэмших
- Систем тестийн шат, бүх төрлийн тестийг зохион байгуулах, үр дүнд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргах
- Системийн бичиг баримт боловсруулах, бичиг баримтын төрлүүд
- Систем нэвтрүүлэлт хийх үе шатууд, аргачлалууд,
- Систем хүлээлгэн өгөх, систем нэвтрүүлэлтийн дараах баталгаат хугацаа, засвар үйлчилгээ
- Захиалагчийн шаардлагатай холбоотой Монгол болон Олон улсын стандартыг судлах
- Захиалагчийн шаардлагын дагуу инженерчлэлийн шийдэл боловсруулж захиалагч болон мэргэжлийн байгууллагуудын стандартай нийцүүлэх
- Change management-ийн аргачлал болон схемийг боловсруулах
- Procurement management – Бараа материал нийлүүлэх бол тэдгээрийн шаардлагыг инженерийн баг, захиалагчийн багийн шаардлагад тусгах
- Төслийн ажлын явцын тайлан мэдээллийг захиалагч болох оролцогч талуудад түгээх аргачлал
- Төслийг хүлээлгэн өгөх/тестийн үе шатыг боловсруулах
- Төслийг хүлээлгэн өгөх шат алхам, оролцогч талуудын хүлээлцэн өгөх аргачлалыг боловрсуулах
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 40 hours
- Skill level All levels
- Language Монгол
- Students 0
- Assessments Yes