Эмпасофт Академи 2009 оноос эхлэн Олон улсын Pearsonvue, Prometric, Red Hat зэрэг шалгалтын төвүүдтэй албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллаж байгаа Монголын хамгийн анхны байгууллага билээ. Шалгалтын төвд мэдээллийн технологийн бүх төрлийн шалгалтыг тестээр өгөх боломжтойгоос гадна нягтлан бодох бүртгэл, банк санхүү, газар зүй зэрэг олон улсын шалгалтуудыг ч өгөх боломж нээлттэй байдаг. Бид шалгалт авах үйлчилгээндээ нэмэлт төлбөр авдаггүй бөгөөд зөвхөн шалгалтын үндсэн төлбөрөө төлдгөөрөө давуу талтай юм.

Та дээрх шалгалтын төвүүдэд бүртгэлтэй шалгалтыг өгөхдөө бидэнтэй холбогдож өдөр цагаа тохируулан цахим бүртгэл хийн шалгалтаа өгнө.

Хэрэв та олон улсын эрхтэй, арилжааны банкны картгүй бол бүртгэл хийлгэхдээ өөрийн биеэр ирж манай байгууллагын олон улсын картын дансанд шалгалтын төлбөрөө ам.доллараар шилжүүлэн бүртгэл хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд бид үндсэн шалгалтын үнэ дээр 10% татварыг нэмж тооцох болно. Энэ нь манай төвийн орлого бус картаар гүйлгээ хийсний татварын суутгал юм.

Та шалгалтад тэнцсэн тохиолдолд сертификатыг хэвлэмэл хэлбэрээр авахдаа өөрөө захиалга хийж идэвхжүүлнэ.

Шалгалтыг Даваагаас Баасан гарагуудад 9:00-15:00 цагийн хооронд авна.

Шалгалтын товыг та 11-311859, 9810 8821 дугааруудад залгаж өгөөрэй.

Танд амжилт хүсье!